Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл тэрбээр саяхан өөрийн албан ёсны твитр хуудаснаа уг асуудалтай холбоотой тайлбар бичжээ.

Тайлбарт "Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ" гэжээ.