Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Түүнийг яллагдагчаар тооцох эсэхийг НПГ-ын хяналтын прокурор шийдэх юм. 

Түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. 

С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа билээ. 

Уг хэрэгт Ц.Уртнасангаас гадна НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэгийг мөн холбогдуулан шалгаад буй. 

С.Эрдэнийн тухайд өмнө нь буюу энэ оны нэгдүгээр сард АТГ-аас түүнийг яллагдагчаар татах саналыг НПГ-т хүргүүлж байсан. Тухайн үед С.Эрдэнийг “Дархан гурил тэжээл” ХК-ийн хуучин элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр засаж улсад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Гэвч прокурорын байгууллагаас С.Эрдэнийг яллагдагчаар татах АТГ-ын саналыг “Зарим зүйлийг тодруулах шаардлагатай” гэж үзээд буцаасан билээ.