2020/06/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
17°
|
11:00
S26
18°
12:00
S26
20°
13:00
S26
21°
14:00
S30
23°
15:00
S26
25°
16:00
S30
25°
17:00
S26
25°
18:00
S26
24°
19:00
S30
23°
20:00
S26
21°
21:00
S26
19°
22:00
S26
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

​Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-ий бэлтгэлээ Катар улсад хийхээр болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Катарын Хөлбөмбөгийн Холбооноос 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авахтай холбогдуулан бэлтгэл ажил болгож олон цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үүний нэг болох Африкийн Супер Цомын тэмцээнд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар уригдан оролцож байгаа юм.

 
Гэрэл зургийг МХБХ-ны фейсбүүк хуудсаас авав

Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч энэ үеэрээ Катарын Хөлбөмбөгийн Холбоотой 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг дүгнэн ярилцаж цаашид хийх ажлуудаа ярилцан тохиролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Катарын Хөлбөмбөгийн Холбоо бүх зардлыг гаргаж Үндэсний шигшээ баг болон Эрчим багийн хамгаалагч Галтын Төгөлдөрийн өвдөгний гэмтлийг дэлхийн шилдэг спортын эмнэлэгүүдийн нэг “Aspire”-т эмчлүүлж, хагалгаа амжилттай болсноор өнөөдөр тэрбээр ногоон талбайдаа дахин тоглож байгаа билээ.

Харин энэ удаад тус хамтын ажиллагааны дагуу ДАШТ-ий урьдчилсан шатны Тажикстан болон Японы шигшээ багуудын эсрэг хийх чухал тоглолтын өмнө Үндэсний шигшээ баг Катар улсад 14 хоногийн хугацаатай байрлан бэлтгэл хийхээр боллоо.

Шигшээ багийг Катарт байрлан бэлтгэл хийх үеэр МХБХ-ны маркетингийн баг КХБХ-нд дадлага хийж, Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөл ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцах сурвалжлах боломж бүрдсэн байна.

Түүнчлэн Катар улсын Жосур хөлбөмбөгийн академиас Монголын хөлбөмбөгийн Элит академитай хамтран туршлага судлах, сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын хөлбөмбөгийн холбоод 2020 онд олон ажлыг хамтран хийхээр тохиролцоонд хүрчээ.

 

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x