2020/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-11°
08:00
S32
-19°
09:00
S32
-17°
10:00
S32
-14°
11:00
S32
-10°
12:00
S32
-8°
13:00
S32
-5°
14:00
S32
-3°
15:00
S32
-2°
16:00
S32
-2°
17:00
S32
-3°
18:00
S30
-4°
19:00
S29
-6°

ФОТО: Нийслэлийн эрүүл мэндийн бүх төв хүний бие дэх угаарын хийг хэмжих багажтай боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 382 тоот “Хөрөнгө гаргах тухай” тогтоолоор Угаарын хийн хордлогын оношилгоо, эмчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай дөрвөн төрлийн багажийг худалдан авахад 330 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдэд агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох багаж, агаар дахь олон төрлийн хий хэмжигч зөөврийн багаж, агаар дахь олон төрлийн хорт хий илрүүлэгч зөөврийн багаж, хордлогын үед хүний бие дэх угаарын хий хэмжигч багажийг хүлээлгэн өгч байна. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өдөрт дунджаар 10-20 хүн ямар нэгэн байдлаар угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандан зөвлөгөө авч, эмчилгээ хийлгээд гардаг. Угаарын хийн хордлогын уршгаар монгол хүний амь нас, эрүүл мэнд хохирох ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн төвүүд иргэнийг угаарын хийн хордлого авсан эсэхийг шалгах, нотлох төхөөрөмжтэй болж байна" хэмээв.

Амьд бие организмын хамгийн чухал, орлуулж боломгүй хэрэгцээ бол амьсгалах агаар юм. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг.  Угаарын хий буюу СО нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсэx, битүү орчинд хүн, амьтныг угаартуулах хортой.

Нүүрс, түлш зэрэг органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр их амьсгалснаар хүний биеийн цусны улаан эсийн тоо цөөрч, эд эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүн угаартаж эхэлдэг байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Фото:

Гэрэл зургийг Mpa.mn

x