Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС, ЖАЙКА-ийн Ази, Номхон далайн бүсийн тавдугаар хуралд Сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нар оролцов

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 12, 16-ны өдөр болссон Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Тавдугаар хурал болж өөндөрлөлөө. 

“Хөгжиж буй Ази: Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн энэхүү хуралд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, албаны бусад хүн оролцсон байна. Түүнчлэн Ази, Номхон далайн орнуудын тѳв банк болон Сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаач нар оролцжээ.

Хурал “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь”, “Хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихийн зэрэгцээ төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах нь” гэсэн хоёр сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд манай төлөөлөгчид Японы Сангийн яам, ОУВС болон ЖАЙКА-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.