Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим золголтод уриалж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Засгийн газраас Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөөд буй. 

Тэгвэл 10 хоногийн дараа тохиох гэж буй сар шинийн баяраар ахмад настнуудтайгаа цахимаар золгох уриалгыг Монголбанк болон зарим байгууллага дэвшүүлээд байна. 

Тухайлбал, Монголбанк болон Монголын банкны холбооноос халдварын эрсдэл өндөр хэвээр байгааг өндөр настууддаа зөвөөр ойлгуулж, баярын өдрүүдэд гадагшаа гаралгүй, ах дүү найз нөхөдтэйгээ цахимаар болон утсаар амар мэндээ мэдэлцэж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалжээ.

 

Түүнчлэн "Оюу толгой" компани мөн эх нялхас, азай буурал болон өөрсдийгөө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийт ард иргэддээ #ЦахимЗолголт санаачилгад нэгдэж, сар шинэдээ “цахимаар” золгохыг уриалсан байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.