Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Чойжамц: Засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийх үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Олныг хамарсан үйл ажиллагааг Засгийн газраас хориглосон шийдвэр гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Бид аль болох олон хүнийг цуглуулахгүй байх байр сууринаас хандаж байна. Тийм ч учраас сүсэгтэн олондоо хандаж шинэ жилийн засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүйг дуулгаж байна. Олон түмэн аль болох битгий их ирээрэй. Цагаан сарын заслыг бид тусгай лам нар гаргаад уншиж өгье гэсэн уриалга гаргасан.

- Гандантэгчэнлин хийдээс амны хаалт тарааж байгаа гэсэн. Амны хаалтын олдоц хэр байна вэ?

-Амны хаалтын олдоц муу байна. Гэхдээ бид чадах чинээгээрээ зарим үеүүдэд сүм, дуганыхаа ойролцоо тарааж байна.

- Хөл хөдөлгөөн хэр байна вэ?

- Олны хөдөлгөөнийг бид мэдэхгүй. Сүсэгтэн олон мэднэ.

- Коронавирусийн эсрэг ариутгал халдваргүйжүүлэлт хэр хийж байна вэ?

-Бид өөрсдийн чадах хэмжээнд хийж байгаа.

- Битүүний ном хурна гэсэн. Тухайн өдөр олныг цуглуулахгүйгээр хэрхэн зохион байгуулах уу?

- Олон нийтийг ирэхгүй байхыг зөвлөж байгаа. Гэхдээ бид битүүний өдөр номоо хурдгаараа хурна.

.- Гандан үйл ажиллагааныхаа хүрээнд улсад татвар төлдөг үү?

- 1990 оноос хойш бид 13 төрлийн татвар төлж ирсэн. Одоо долоо, найман төрлийн татвар төлж байна. Бүх татварыг хууль дүрмийн дагуу төлдөг.   

- Жаран эхэлсэн байгаа юу?

- Жаран эхлээгүй. Дараагийн жаран (XVIII дугаар жаран) 2047 онд эхэлнэ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.