Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний хүний шинэ төрөл зүйлийг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Эртний хүний шинэ төрөл зүйлийг илрүүлжээ
Sara, ikon.mn - text to speech

Баруун Африкт хагас сая жилийн өмнө амьдарч байсан хүний төрөл зүйлийг шинээр илрүүлснээ хэсэг эрдэмтэд “Science Advances” сэтгүүлд өчигдөр зарлажээ.

Энэхүү хүний шинэ төрөл зүйл нь орчин үеийн хүний өвөг дээдсээс Неандерталь хүмүүс салбарлаж гарахаас өмнө бий болсон юм байна.

Тэдний салбарлаж гарсан хугацааг одоогоос 360,000-1,000,000 орчим жилийн өмнө гэж Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн судлаачид дүгнэжээ.

Шинээр нээгдсэн төрлийн хүмүүс нь өнөөдрийн баруун Африкийн оршин суугчдын өвөг дээдэстэй эвцэлдэж байсан гэнэ. Тиймээс өнөөдөр Африкийн баруун хэсэгт амьдардаг уугуул иргэдийн генийн 2-19 хувьд шинээр нээгдсэн хүмүүсийн ген агуулагддаг байна.

Энэ нь Европчуудын генд Неандертальчууд, Номхон далайн уугуул иргэдийн генд Денисовын хүмүүс хэрхэн нөлөөлсөнтэй адилхан ажээ. Эрдэмтэд баруун Африкийн Нигери, Сьерра Леон, Гамби гэсэн гурван улсад амьдардаг дөрвөн уугуул овгийн хүмүүсийн генийн мэдээллийг компьютер загварчлалын аргаар задалж, судалсны үр дүнд хүний шинэ төрөл зүйлийг илрүүлсэн юм байна.

 

Эх сурвалж: CNN