2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
05:00
S26
12°
06:00
S26
13°
07:00
S26
13°
08:00
S26
14°
09:00
S30
15°
10:00
S30
16°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S30
18°
14:00
S30
19°
15:00
S30
20°
16:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байсан иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарчээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байсан иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарчээ
Sara, ikon.mn - text to speech

БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчоод ирсэн иргэн халуурч, ханиалгасан, булчин өвдсөн гэх мэт шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байсан. Тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд БНХАУ-ын Эрээн хот руу зорчсон тухайн иргэн цааш өөр газар руу 12-нд яваад хоёрдугаар сарын 2-нд эргэн Эрээн хотод ирсэн байна. Үүнийхээ дараа Бээжин яваад хоёрдугаар сарын 4-нд Эрээнд ирж, 5-нд 48 хүнтэй автобусаар хилээр гаран Замын-Үүдэд ирсэн.

Замын-Үүдэд гурав, Улаанбаатарт 2 хонож, Улаанбаатар-Ховд чиглэлийн 40 хүнтэй автобусанд суун зорчсон бөгөөд уг автобус нь Булганы Сансар, Ховдын Дарви зэрэг суманд зогсон, зорчигчид хооллосон байна.

Түүнчлэн "Уг иргэн Ховдод хоёр хонож, зочид буудалд байрлан цааш Баян-Өлгий аймаг руу таксигаар дөрвөн хүний хамт явсан. Гэртээ очсон хойноо халуурч, ханиалгасан, булчин өвдсөн гэх мэт шинж тэмдэгтэйгээр Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан.

Гэтэл иргэн зовуурь, явсан маршрут бүрээ эрүүл мэндийн байгууллагад мэдээлээгүй учир таксины жолооч, автобусанд хамт зорчсон 40 хүний нэрийг бид хайж олж, бүх хүнд зөвлөгөөг өгч ажиллалаа. Зөвхөн нэг тохиолдол дээр л гэхэд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймаг зэрэг бүх аймгийн Эрүүл мэндийн газар ажиллаж байна" хэмээн ЭМЯ-наас мэдээлээд байсан юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x