Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Харилцаанаасаа хайр, хүндлэл хүсэх байдал эрчүүдийн хувьд 57% бол эмэгтэйчүүдийн хувьд 84% байна

ikon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Валентины баярт зориулж хосууд өөрсдийн харилцаанаасаа юу хүсдэг талаар сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Видео: Бид юу мэдэх ёстой вэ?

Эх сурвалж: Видеонд дурдагдсан судалгааны үр дүнг Харвардын Их сургуулийн зарим судалгааны үр дүнгээс нэгтгэв.

Дээрх бичлэгээс бид хамгийн түрүүнд юу ойлгох ёстой вэ?

  1. Эмэгтэй хүн өдөрт 7,000 орчим, эрэгтэй хүн 2,000 орчим үгээр ярих чадамжтай байдаг. Энэ нь юу гэхээр эрчүүд эмэгтэйчүүдийг илүү их сонсох ёстой бол харин эмэгтэйчүүд эрчүүдийг ярилцсангүй гэж нэг их гомдлох хэрэггүй байх нь.
     
  2. Хосын харилцааны явцад нэг нэгнээсээ хайр, хүндлэл хүсэх байдал эрчүүдийн хувьд 57% бол эмэгтэйчүүдийн хувьд 84% байдаг байна. Өөрөөр хэлбэл, хосын харилцааг хэвийн, тогтвортой байлгахын тулд эмэгтэйчүүдэд ийм хэмжээний хайр, хүндлэл хэрэгтэйг эрчүүд ойлгож байж харилцаагаа амжилттай авч явах ёстой аж.
     
  3. Хосын хүлээх үүргийн хувьд эмэгтэйчүүдийн 47% нь ижил тэнцүү байх ёстой гэж үзсэн бол эрчүүд энэ асуултыг дэмжээгүй буюу 0% байна. Эндээс л зөрчил эхэлж байгааг та бүхэн санаж харилцаагаа засахыг хичээгээрэй. Нийгэм цаг үе өөр болж эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэнцүү эрх, үүрэгтэй болсныг эмэгтэйчүүд сайн мэддэг бол эрчүүд төдийлөн хүлээн зөвшөөрөхгүй байгааг харж болж байна. 

 

Бэлтгэсэн: Д.Мөнхчулуун