Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Засгийн газраас Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгсөн

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдрөөс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбоотойгоор олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Юуны өмнө баталгаатай эх сурвалжийн мэдээ мэдээллийг хурдан шуурхай, үнэн зөвөөр хүргэж буй хэвлэл мэдээллийнхэндээ баярласнаа илэрхийлье. Нэг сайшаалтай зүйл нь иргэдийн дунд хуурамч мэдээ мэдээллийг ялгах хувь хэмжээ нэмэгдэж байна.

Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн цагаан сарыг тэмдэглэхийг уриалсан, үзэсгэлэн худалдаа цагаан сарыг сурталчилсан зар сурталчилгааг цацагдахгүй байхыг анхааруулж байна. Холбогдох удирдлагуудын гарын үсэгтэй албан тоотууд хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлж эхэлсэн.

Мөн орон нутгийн замуудыг хязгаарлаж, хаагаагүй, хүнсний захуудыг хаагаагүй тул иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй. Хүнсний хомсдолд орох асуудал үүсэхгүй. Ийм төрлийн ташаа мэдээлэл нь үнийн хөөрөгдөл үүсгэх сөрөг үр дагавартай тул анхаарал болгоомжтой байхыг уриалж байна. Төр засаг цаг тухайд нь арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгч түрээс, хүүний дарамтаас гарах гарц шийдэл, цаашлаад валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хэрхэн эрсдэлгүй даван туулах талаар ярилцаж байна” хэмээн ярилаа.