Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүдэд илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, галт тэрэг Улаанбаатар руу хөдөлжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Дорноговь аймгийн ЗДТГ-аас авав.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд, галт тэргэнд илэрсэн шинэ коронавирусийн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тодруулал, энэ сарын 11-ний өдөр “Хөх хот-Эрээн-Улаанбаатар” чиглэлийн 33-р галт тэргэнд зорчиж явсан нэг иргэн 37.4 хэмийн халуунтай байсан тул шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн хамт зорчиж явсан 106 хүнийг сэжигтэй тохиолдлын хавьтал гэж үзэн тусгаарлаад байв.

Тухайн иргэнээс авсан сорьцыг ХӨСҮТ-рүү хүргүүлж шинжилсэн юм.

Шинжилгээний хариу сөрөг гарч коронавирус илрээгүй тул тусгаарлагдсан зорчигчдыг Улаанбаатар хот руу буцаах арга хэмжээ авжээ. Өөрөөр хэлбэл, галт тэрэг Улаанбаатар руу хөдөлсөн байна. Тэдгээр иргэнд 14 хоног гэрээс гарахгүй байх, эрүүл мэндээ анхаарах зэрэг зөвлөмж өгсөн хэмээн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.