Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар, Замын-Үүдэд тусгаарлагдсан нийт дөрвөн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариунууд ямар гарсан талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр, Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр иргэний хариу сөрөг гарсан. 12-нд Дорнод аймагт нэг, ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан, иргэдийн шинжилгээ хийгдэж байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өнөөдөр үүрээр 05:00 цагт ХӨСҮТ-д ирсэн. Шинжилгээ хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар нийт 120 сэжигтэй тохиолдлыг шинжилж, хянаад байна. Уханиас ирсэн оюутнуудын биеийн байдал сайн, өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй, ойрын хугацаанд давтан шинжилгээгээ хийхээр төлөвлөж байгаа" гэдгийг хэллээ.

Замын-Үүд боомтод галт тэргэнд иргэдийг тусгаарласан хэвээр байгаа бөгөөд шинжилгээний хариу гараагүй байгаа ажээ.

Түүнчлэн өчигдөр Японоос 1,000 оношлуур ирсэн. Үүн дээр нэмээд ДЭМБ-аас 3,000 оношлуур ирэхийг Д.Нямхүү захирал нэмж хэллээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.