Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Археологичид Өмнөд Америкаас эртний аварга яст мэлхийний үлдэгдлийг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Археологичид одоогоос 7-13 сая жилийн өмнө Өмнөд Америк тивийн хойд хэсэгт амьдарч байсан аварга яст мэлхийний сайн хадгалагдсан үлдэгдлийг илрүүлжээ.

“Stupendemys geographicus” нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн уг амьтны үлдэгдлийг Колумбын Татакоа цөл болон Венесуэлийн Урумако мужийн газар нутагт хийсэн малтлагаар илрүүлсэн байна.

Эх бие нь 4 метр урт, 1.25 тонн жин татдаг байсан аварга яст мэлхий нуур, голын цэнгэг усанд амьдардаг байсан гэнэ.

Эрэгчин яст мэлхий нь хуягныхаа урд хэсэгт, хүзүүнийхээ хоёр талд эвэртэй байжээ. Харин эмэгчингүүдэд ийм эвэр байгаагүй гэнэ.

Stupendemys бол өнөөдрийг хүртэл илэрсэн аварга яст мэлхийнүүдийн дунд биеийн хэмжээгээр хоёр дахь том нь гэнэ. Archelon нэртэй 4.6 метр урт биетэй аварга яст мэлхий 70 орчим сая жилийн өмнө буюу үлэг гүрвэлүүдийн эриний сүүлээр далайн усанд амьдарч байсныг хамгийн том нь гэдэг.

 

Stupendemys яст мэлхийн анхны олдворыг 1970-аад оны үед илрүүлж байсан ч ямар амьтан байсан талаар мэдээлэл бүрхэг байжээ. Харин сүүлд илрүүлсэн үлдэгдэл нь энэ амьтны тухай дэлгэрэнгүй мэдээллийг судлаачдад өгч байна.

Суудлын автомашины дайтай том яст мэлхий өнөөдрийн Колумб, Венесуэль, Бразил, Перу улсуудын нутагт, Амазон мөрнийг үүсэхээс өмнө амьдарч байжээ. 

 

Эх сурвалж: Reuters