Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын 112 настай иргэн амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйн батламжийг хүртжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Япон улсын 112 настай иргэн Читэцү Ватанабэ өнөөдөр амьд байгаа дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйн батламжийг өчигдөр Гиннесийн дээд амжилтыг бүртгэгчдээс хүлээж авчээ.

Тэрээр 1907 оны гуравдугаар сарын 5-нд Ниигата хотод төрсөн бөгөөд одоо ч энэ хотын асрамжийн газарт амьдардаг юм байна.

Өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан Японы иргэн Масазо Нонака өнгөрсөн сард 112 нас, 266 хоногтойдоо бие барсан юм.

Таван хүүхдийн эцэг Ватанабэ урт наслахын нууцыг “уур уцааргүй байж, нүүрэндээ байнга инээмсэглэл тодруулж явах” гэж тайлбарлажээ.

Тэрээр бас чихэрлэг хүнс, амттанд дуртай ч эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж байгаагүйг ярьсан байна.

Хүйс хамаарахгүйгээр өнөөдөр энх тунх байгаа дэлхийн хамгийн өндөр настай хүн нь мөн Япон улсын иргэн, 117 настай эмэгтэй Кане Танака юм.

Япон улсын иргэд урт наслалтаараа дэлхийд тэргүүлдэг. 2013 онд 116 насандаа таалал төгссөн тус улсын иргэн Жироемон Кимура өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогддог ажээ.

Харин эмэгтэйчүүдээс хамгийн урт насалсан хүн нь 1997 онд 122 насандаа таалал төгссөн Францын иргэн Жанна Луй Кальман юм.

 

Эх сурвалж: AFP