Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Koронавирусийн гамшгаас үүдэлтэйгээр дэлхийн хамгийн том гар утасны технологийн чуулган цуцлагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн хоёрдугаар сард Испанийн Барселона хотод зохион байгуулагддаг мобайл технологийн чуулган MWC (Mobile World Congress) коронавирусийн гамшгаас үүдэлтэйгээр цуцлагджээ.

Энэ сарын 24-27-ны өдрүүдэд болох байсан арга хэмжээнд жил бүр дэлхийн олон орноос 100,000 гаруй төлөөлөгч оролцдог байсан юм. Тэдгээрийн 5,000-6,000 орчим нь Хятадаас ирдэг байв.

Чуулганыг зохион байгуулагч GSMA байгууллага Испани улсын засгийн газар, Барселона хотын эрх баригчидтай зөвлөлдсөний эцэст энэ жилийн арга хэмжээг цуцлахаар болжээ.

Коронавирусийн аюулаас болгоомжилсон Vodafone, Nokia, Deutsche Telecom, British Telecom, Rakuten, Intel, Facebook, Cisco, Vivo, Amazon, LG, Ericsson, Sony зэрэг компаниуд энэ жилийн чуулганд оролцохгүй болсноо дараалан мэдэгдээд байв.

GSMA байгууллага арга хэмжээг цуцалсныхаа төлөө 100 сая еврогийн хохирол амсахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Испани улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Чуулган цуцлагдсанаар тус улс 500 орчим сая еврогийн орлогоо алдаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.