2021/07/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
05:00
S26
14°
06:00
S26
14°
07:00
S26
14°
08:00
S30
15°
09:00
S30
16°
10:00
S30
17°
11:00
S30
18°
12:00
S30
19°
13:00
S30
22°
14:00
S26
20°
15:00
S26
20°
16:00
S26
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

ikon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN

Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон ирсэнд олзуурхаж байгаагаа илэрхийлж, баяр хүргэлээ.

Элчин сайд Чай Вэньруй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний халуун мэндчилгээг уламжлаад, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд тулгуурлан харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.

 
 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг нээлттэй, илэн далангүй хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Элчин сайдын хувиар онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

Уулзалтын үеэр талууд БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан шинэ коронавирус (2019-nCov)-ийн халдварын тархалт, өвчлөлтэй холбогдуулан санал солилцлоо. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улс шийдвэртэй арга хэмжээ авч, хэрэгжүүлж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлоод, БНХАУ-ын ард түмэн халдварын тархалтыг бууруулж, даван гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x