Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотын захиргаа коронавирусийн талаар Монгол хэл дээр зөвлөгөө, мэдээлэл өгч эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа коронавирусийн талаар гадаадын 12 хэл дээр зөвлөгөө, мэдээлэл, тусламж үзүүлж эхэлснээ Мягмар гарагт зарлажээ.

Тэдгээр 12 хэлд Монгол хэлнээс гадна Хятад, Англи, Япон, Тай, Индонез, Араб, Вьетнам, Филиппин, Урду (Пакистан), Балба, Узбек хэлүүд багтсан байна.

Тусгай дугаарт (02-2229-4900) залгаснаар гадаадын иргэд дээрх хэлүүдээс сонголт хийж, мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой гэнэ.

Үүнээс гадна Сөүл хотын захиргаанаас томилогдсон орчуулагч гадаадын иргэнийг дагаж, эмнэлэгт үзүүлэхэд нь туслахаар болжээ.

“Сөүл хотод 450,000 орчим гадаадын иргэн оршин суудаг. Шинэ коронавирусээс сэргийлэх хангалттай мэдээллийг тэдэнд өгөх нь бидний зорилго юм” гэж тус хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд ч энэхүү тусламж үйлчилгээг ямар нэг айдасгүйгээр авч болох гэнэ.

Орчуулагч нар хууль бусаар амьдарч буй иргэдийн тухай мэдээллийг цагаачлалын албанд өгөхгүй байх үүрэг хүлээжээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.