Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгийд бүртгэгдсэн коронавирусийн сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 23 хүнийг Ховдод түр тусгаарлажээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ховд аймагт 23 иргэнийг тусгаарлалаа гэх мэдээллийн дагуу тус аймгийн Эрүүл мэндийн газраас учрыг тодрууллаа. 

Тус газрын дарга Ц.Мягмарсүрэн "Баян-Өлгий аймагт өчигдөр шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн манай аймгийн нэр бүхий буудалд хоносон бөгөөд тус буудалд байрлаж байсан 23 хүнийг сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал гэж үзсэн. Тиймээс шинжилгээний хариу гартал тус 23 хүнийг тусгаарлаж байна" гэлээ. 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн ээлжит хурлын үеэр Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Дорноговь зэрэг долоон аймагт шинжилгээний хариу гартал түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдсан билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.