Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
зургийг фэйсбүүк хуудсаас нь ашиглав

Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ.

Монголын циркийн урлагт олон жилийн хөдөлмөрөө зориулж, инээд хөөр бэлэглэж ирсэн тэрээр уушгины буглаа өвчнөөр оношлогдож, өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо хагалгаандаа амжилттай орж, эх орондоо ирээд байсан юм. 

Түүний хагалгаанд зориулж мэргэжил нэгт нөхөд нь "Дулаан сэтгэл" хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт Монголын ард түмэн сэтгэлийн хандиваа өргөж, жүжигчнийг эргээд олон хүүхэд багачуудад инээд бэлэглэнэ хэмээх итгэл найдвар тээж байв.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.