Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн тээврийн автобусууд болон томоохон захуудын ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
 
Mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Цагаан сарын баярыг угтан хийж буй хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 
Mpa.mn

Энэ үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа шинэ коронавирусийн халдвар болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн шалгалт явуудж байна.

Тухайлбал, гуравдугаар сарын 2-ныг хүртэл өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагууд, хүүхдийн өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч газар, соёл урлаг үзвэр үйлчилгээний газрууд болон интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоосон.

Мөн зочид буудал, спортын ордон, заалуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай мэдэгдлийг нийт 1,680 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн бид нийслэлийн эмнэлгүүдэд шинэ коронавирусийн халдвар болон томуу, томуу төст өвчний үед ажиллах яаралтай тусламжийн бэлэн байдлыг үнэлэхээр нийт 50 эмнэлэгт хяналгт шалгалт хийсэн.

Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжаар 2020 оны нэгдүгээр 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 11-ний өдрийн хугацаанд баар цэнгээний газрыг 00:00 цаг ажиллуулах чиглэл дээр нийт 539 газар хамтарсан хяналт хийсэн.

Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах баар болон Сонгинохайрхан дүүргийн хүнсний дэлгүүрт 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалж, үйлчилж байсан зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авсан” гэлээ.

Мөн тэрбээр “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон зах худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт явуулж байна.

Түүнчлэн нийтийн тээврийн автобусуудын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагаанд хяналт тавьж байгаа” гэдгийг хэмж хэлэв.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-аас Зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэжээ.

Үүнд:

  1. Хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа бүтээгдэхүүний гадна шинж байдал, гарал. үүсэл баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч, сонголтоо зөв хийх, хэрэглэх;
  2. Гудамж талбайд ил задгай болон суудлын автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээнд хамрагдаагүй, чанар аюулгүйн баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
  3. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь ажилтан, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, гар угаах, ариутгах бүрэн нөхцөлөөр хангаж өгөх, гар угаах санамжийг байршуулах;
  4. Ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өдөрт 2-оос доошгүй удаа удаа цэвэрлэж, угааж, халдваргүйжүүлж байх;
  5. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу үйлчилгээний ажилтнууд амны хаалтыг тогтмол зөв зүүж хэвших;
  6. Ажилтнууд гараа бохирдох бүрд угааж, халдваргүйжүүлж байх;
  7. Худалдаа, үйлчилгээний зааланд үйлчлүүлэгчдэд зориулж амны хаалттай үйлчлүүлэх талаар болон шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг байршуулах;
  8. Амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүнтэй харьцах үед хамгаалах бээлий, хормогч амны хаалт хэрэглэх, бохирдсон гараа нүд, хамар, аманд хүргэхгүйгээр угааж, халдваргүйтгэх;
  9. Ажлын дараа хамгаалах хэрэгслийг тайлж, зөвхөн ажлын байранд угаах, ажил олгогч ажлын байранд угаах бүрэн нөхцөлийг нь бүрдүүлэх;
  10. Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 4.4.3-д заасны дагуу байгууллагын гадна орчны 50 м хүртэлх газрын хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэх;
  11. Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4-д заасны дагуу хог хаягдлаа төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулж, тухай бүр зайлуулах:
  12. Халуурч, ханиалгасан болон халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн ажилчдыг ажлын байранд нэвтрүүлэхгүйгээр, хөдөлмөр зохицуулалт хийж чөлөө олгон, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхийг зөвлөх
  13. Зөрчлийн мэдээллийг НМХГ-ын 24 цагаар ажилладаг шуурхай дуудлагын утас 70128012 дугаарын утсанд мэдээлэл өгөх
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.