Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гашуунсухайт боомт болон Хөвсгөл аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлуудаас коронавирусийн халдвар илрээгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү сүүлийн өдрүүдэд илэрсэн сэжигтэй тохиолдол болон тэдний шинжилгээний хариуг ямар гарсан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Гашуунсухайт боомтод илэрсэн 12 хүнээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ тэднийг 14 хоног тусгаарлахаар боллоо" гэлээ.

Хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр сэжигтэй 7 тохиолдол илэрч, шинжилгээнд хамруулсан байна. Хариу нь гараагүй байгаа аж.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Ухань хотоос ирсэн 31 хүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэднийг тусгаарлах хугацаа дуусах дөхөж байна.

ХӨСҮТ-д байгаа лавлагаа лабораторитой адил түвшний лбаоратори улсын хэмжээнд дөрөв байгаа. Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймагт байгаа эдгээр лабораториуд ХӨСҮТ-тэй адилхан шинжилгээг хийдэг. Одоо шинээр оношлуур ирэхээр эдгээр лабораториуддаа тарааж, халдварын сэжигтэй тохиолдлыг бүсчилсэн байдлаар оношилно" хэмээв.

"Гашуунсухайт боомтоос 120-170 км-т байгаа хотуудад шинэ коронавирусийн халдвар гарсан"

"Гашуунсухайт боомтод тугаарлагдсан иргэдийн зарим нь бичиг баримтаа гээгдүүлээд хилийн гадна үлдсэн байсан учраас холбогдох бичиг баримтаа аваад ирсэн. Гашуунсухайт боомтоос 120-170 км-т байгаа хотуудад шинэ коронавирусийн халдвар гарсан.

Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн БНХАУ-руу зорчоод ирсэн. Өнөөдөр гэхэд Замын-үүд боомтод нэг сэжигтэй хүнээс болоод 109 хүнийг тусгаарлах нөхцөл бүрдсэн. Тиймээс халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг дахин дахин хүсмээр байна" гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.