Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ эрсдэл өндөртэй хэвээр байгаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/172330010739068/

Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Гэхдээ эрсдэл өндөртэй хэвээр байгаа бөгөөд иргэд нэгдүгээр сард буюу өвчлөл гарснаас хойш БНХАУ-руу зорчсон, ирснийхээ дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн хэд хэдэн тохиолдол гарч, тусгаарлагдан шинжилгээ өгсөн нь бүгд үгүйсгэгдээд байна" гэлээ.

"Хубэй мужаас гадны газарт нас баралтын түвшин 0.5 хувьтай байгаа"

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ коронавирусийн халдварын нэршлийг албан ёсоор covid-19 гэж нэрлэлээ.

Хоёрдугаар сарын 12-ны 10:00 цагийн бүртгэгдсэн тохиолдол 45,168, нас баралт 1,165  байна. ДЭМБ-ын баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа. Мөн олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна. 

Хубэй мужаас гадны газарт нас баралтын түвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн түвшин 15 хувь байгаа.

Манай орны хувь бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Хоёр хоногийн өмнө салбар хоорондын байгууллагуудын хийсэн эрсдлийн түвшин маш өндөр байна. 

"Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор иргэд зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол гарч байгаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Цагдаагийн байгууллагаас онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа.

Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Дорноговь зэрэг долоон аймагт шинжилгээний хариу гартал түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч ажиллаж байна. Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор эмнэлэг,хууль хяналтын байгууллагын ажилтны зүй ёсны шаардлагыг иргэд биелүүлэхгүй байх, хэрүүл маргаан үүсгэх тохиолдол гарч байгаа. Тиймээс иргэд маань хүн амын аюулгүй байдлын асуудал яригдаж байхад ухамсартай, хүлээцтэй байх хэрэгтэй байна.

Харин онцгой байдлын байгууллагаас "Өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлд оролцсоноос хойш онцгой комисс хоёр удаа хуралдсан. УОК-ын даргын тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомтод шуурхай бүлэг ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг шалган зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд тайлангаа тавьсан" гэдгийг мэдээллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.