Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Пүрэвжанцан: Мөнгө бол амьдрал биш. Мөнгийг амьдрал гэж ойлгодог залуучууд олон болж

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Архи тамхигүй Монгол" ТББ-ын тэргүүн Э.Пүрэвжанцан бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд төрийн бус байгууллагынхаа чиг үүргийн хүрээнд дараах хэдэн зүйлийг хэлмээр санагдсан юм.

Эгэл жирийн амьдралтай, малчин, тариачин, залуучууд байр машинтай болох гэж арав, хорин жил хөдөлмөрлөдөг. Гэтэл нөгөө талд нэг төрийн эрх баригч ганц хормын дотор гарын үсэг зураад байртай болж байна. Ийм байхад ямар итгэл үнэмшлээр энэ нийгэмд амьд явах билээ.

Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад их гарч байна. Сайхан залуучууд гэв гэнэт алга болоод байгааг анхаарч байгаа хүн алга. Энэ асуудлыг анхаарлынхаа төвд байлгах хэрэгтэй. Хүний наймааны золиос болж байгаа охид эмэгтэйчүүд олон байгаа. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Монголын хууль хүчний байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй.  

Мөн бэлгийн мөлжлөгөөр дур хүслээ хангаж байгаа залуучууд их байна. Голдуу хөдөөний, татлаа түтлээгүй, хэцүүхэн амьдралтай охидуудыг ашиглаж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар анхаарах хэрэгтэй.

Залуучууддаа хандаж хэлэхэд мөнгө бол амьдрал биш. Мөнгийг амьдрал гэж ойлгодог залуучууд олон болжээ. Түүнчлэн коронавирусээс болж монголчууд хэд хоног бужигналаа. Үүн шиг дотоодын бүтээгдэхүүнийг дэмжихэд нийгмээрээ шуурах хэрэгтэй.  Өөрсдийнхөө өмсөх хувцсыг дотооддоо хийгээд өмсчихье” гэж ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.