Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Subaru Forester маркийн машин онхолдож жолооч нь амиа алджээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр гарсан зам тээврийн ослуудын талаарх мэдээллийг өглөө.

Өчигдөр зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж бэртэж, орон нутагт нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, өчигдөр 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Өндөр толгой” гэх газар асфальтан замд Subaru Forester маркийн автомашин онхолдож,  жолооч 37 настай, эрэгтэй нас баржээ.

Хүн бэртсэн ослын хувьд явганаар зорчиж байгаад машинд мөргүүлсэн байна. 

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан найман хүнийг хуулийн дагуу баривчилжээ.