Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

590 гаруй орон сууцыг батлан хамгаалах салбарын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах болон хувьчлах шийдвэр гаргалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах болон хувьчлах шийдвэр гаргалаа.

Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын:

  • 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд
  • 20 хувь нь албан тушаалын орон сууцанд
  • 4 хувь нь албаны гэрт
  • 39 хувь нь хувийн хашаанд 
  • 10 хувь нь айлын байр, хашаанд амьдарч байна.

Засгийн газрын хурлаар салбарын сайд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх санал тавьжээ.