Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүрэг дэх ОХУ-ын өмчлөлд байсан 550 гаруй орон сууцыг түрээсэлж буй айл, өрхүүдэд нь өмчлүүлэхээр боллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас ОХУ-ын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэх шийдвэр гаргалаа.

Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр энэ асуудлыг шийдэж өгөх санал тавьж байсан нь ийнхүү үр дүнд хүрлээ.

 

1998 оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн юм.