Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп “их наядын клуб”-т багтсан компаниудаа алдаршуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй ажиллаж байгаа дөрвөн компанийг нэрлэж, алдаршуулжээ.

Тэдгээр нь Microsoft, Apple, Google, Amazon компаниуд байсан юм. Трамп ингэхдээ өөрийн сонгуулийн уриа болох “MAGA-Make America Great Again” (Америкийг Дахин Хүчирхэг Болгоё) гэсэн үгнүүдийн эхний үсгүүдийг дээрх дөрвөн компанийн нэрийн эхний үсгүүдтэй холбож үзүүлжээ.

MAGA (Microsoft, Apple, Google, Amazon).

Тэр бас эдгээр компаниудад “The trillion $ club” буюу “их наяд долларын клуб” гэсэн онцгой өргөмжлөл олгосон байна. Өөрөөр хэлбэл MAGA компаниуд бүгд нэг их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн болохыг ингэж харуулжээ. Технологийн салбарын уг дөрвөл нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индексийн жилийн өсөлтийн 67 хувийг бүрдүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider