Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүдийн гар утсыг чагнасан талаар Хуульчдын зөвлөлөөс мэдээлэл хийнэ

ikon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN

ЗДТГ-ын А танхимд

10:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

СЕХ-ны байранд

10:00 цагт Тус хорооноос мэдээлэл хийнэ.

НМХГ-т

10:30 цагт Сар шинийн баярыг угтаж хийж буй шалгалтын талаар мэдээлэл хийнэ. 

ХНХЯ-ны 3-р давхрын хурлын танхимд 

11:00 цагт Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх “Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн нээлт болно. 

MN мэдээллийн төвд

11:00 цагт "Архи тамхигүй Монгол" ТББ-аас бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт ХҮН-аас “Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан авах эдийн засгийн арга хэмжээ" сэдвээр байр сууриа илэрхийлнэ.

12:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь БНХАУ-ын иргэдийг төрийн эрх мэдэл бүхий этгээдтэй холбож хуйвалдаан зохиосон гэх асуудлаар Монголын хүний төлөө нам, Монгол консерватив нам, Зүй ёс нам, Дэлхийн Монголчууд намуудын төлөөлөл хамтарч мэдээлэл хийнэ.

12:30 цагт Гамшигт өртсөн Хятадын ард түмэн, Хубэй мужийн Ухань хотын иргэдэд туслах “Нэг хүн-Нэг мянган төгрөг” халуун сэтгэлийн хандивын аяны талаар Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэвлэлийн бага хурал хийнэ.

ЭМЯ-нд

12:00 цагт коронавирусийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Үргэлжлүүлэн ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгнө.

ЗТХЯ-ны үүдэнд

11:30 цагт тус яамны албан тушаалтнуудын ноцтой хариуцлагагүй үйлдлүүдийн талаар болон Дарханы замтай холбоотой асуудлаар Иргэн А.Цэрэнбат сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.