Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусээр халдварладаг өвчин албан ёсны нэртэй боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод анх тархаж эхэлсэн шинэ төрлийн коронавирусээр халдварладаг өвчин албан ёсны нэртэй болжээ.

Шинэ вирусийн гаралтай өвчнийг Covid-19 гэж нэрлэхээр болсноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Женев хотод зарласан байна.

Уг өвчнөөр амиа алдагсдын тоо өнөөдөр 1,000 давж, халдварын тохиолдол 40 гаруй мянга бүртгэгдээд байгаа юм.

Коронавирус гэдэг нэр нь ижил шинж чанартай бүлэг вирусны нэр бөгөөд сүүлд Ухань хотоос илэрсэн шинэ вируст шууд оноосон нэр биш.

“Бид ямар нэг газар зүйн байрлал, ан амьтан, хэсэг бүлэг хүмүүсийг хамаатуулаагүй, хэлэхэд амар, тухайн өвчнийг илэрхийлж чадах нэрийг сонголоо. Шинэ нэр оноосноор буруу зөрүү ойлголт, төөрөгдөл бий болохоос сэргийлж байгаа юм. Мөн цаашид шинээр илэрч болзошгүй коронавирусийн өвчлөлийг нэрлэх нэгдсэн форматтай болж байна” гэж доктор Гебрейесус тайлбарлажээ.

Covid-19 нэр нь “corona”, “virus”, “disease” гэсэн үгнүүд болон халдвар анх илэрсэн 2019 оныг оролцуулсан үг юм байна.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.