Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Аялал, адал явдалд дурлагсдад зориулав

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 12
Сурталчилгаа

Үргэлжийн завгүй их хотын амьдралын хэв маягаас улбаалан хүмүүс аль болох аялах, ууланд алхах, агаар салхинд гарч чөлөөт цагаа өнгөрөөхийг эрхэмлэх болжээ. Үүнийг дагаад спорт болон явган аялагч нарт зориулсан хувцас, хэрэглэлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Зах зээлийн энэ чиг хандлагыг соргогоор мэдэрч, үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг “Гурван Сор” ХХК  2020 оны трэнд өнгө загвар бүхий  TRAVEL and LEISURE буюу аялал, амралт, адал явдалд дуртай хүмүүст зориулсан, биед эвтэйхэн хэрнээ хөнгөн, дулаахан загварууд худалдаанд гаргажээ.

 
 
 

Энэхүү цувралд трэнд өнгө загвар бүхий нарийн мөртэй майк, богино шорт, бралет, байкер шорт, кардиган, өмд цамцны хослол, гидр, пальто хоолойтой болон малгайтай цамцнууд малгай ороолт бээлий, оймс зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байна.

 
 
 

Моделиор “Монгол модель” агентлагийн мэргэжлийн загвар өмсөгчид болох BABI болон ANITA нар ажилласан байна.

 

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, концепц: BrandАrte marketing&consulting company

Зурагчин:  Ж.Золжаргал,

Стилист: BELLA

Make-up artist: Anya

 

“Гурван Сор” компани 2005 онд анх байгуулагдсанаасаа хойш тогтмол шинэ техник, технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний загвар, чанарын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж өндөр хөгжилтэй 10 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм.  Мөн сар шинийн баярын гарын бэлгийн зориулалттай хайрцаг, баглаа боодол бүхий бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасан байна. 

 
 
 

“Талд төрөөд дэлхийд өрсөлдөнө” уриатай “Гурван сор” ХХК-ийн бүтээгдэхүүн загварлаг, чанартайгаас гадна худалдан авалтын дараах үйлчилгээгээрээ ялгардаг. “Гурван сор” компанийн “Ноолуур арчилгаа-GS clean” үйлчилгээний төв нь ноолууран бүтээгдэхүүний угаалга, цэвэрлэгээг чанартай,  түргэн шуурхай, хялбар хийж өгдөг нь маш том давуу тал юм. Шинэ бүтээгдэхүүний видеог ЭНД ДАРЖ үзээрэй.

“Гурван Сор” нэрийн дэлгүүрүүд:

  • УИХ дэлгүүрийн 2 дугаар давхар Гурван Сор дэлгүүр,
  • Баянгол дүүргийн 4 хороо.Тээвэрчдийн гудамж. Үйлдвэрийн дэргэдэх нэрийн барааны дэлгүүр

Утас: 70113882

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.