Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ухань хотод ажиллахаар явах сайн дурын сувилагч нар үсээ хусуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн голомт Ухань хотод ажиллахаар явах гэж байгаа Хятадын сайн дурын сувилагч нар халдвар дамжихаас сэргийлж үсээ хусуулцгаажээ.

Тус улсын баруун хойд Шааньси мужийн сувилагч нар Ухань хот руу гарахаасаа өмнө үсээ хусуулж байгаа дүрс бичлэгийг Хятадын Ардын Өдрийн сонины сошиал хуудсанд нийтэлсэн байна.

Нүцгэн толгойтой байх нь үсээр халдвар дамжихаас сэргийлэх ач холбогдолтойгоос гадна хамгаалалтын хувцас, хэрэглэлийг өмсөх, тайлахад хялбар болгодог гэнэ.

Ухань хотод коронавирусийн фронт дээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд маш өндөр ачаалалтай ажиллаж, жорлон орох завгүй байгаагаас насанд хүрэгчдийн живх зүүдэг болсон гэх мэдээлэл бий.

Зарим эмч, сувилагч нар өөрсдөө вирусийн халдвар авахаас гадна удаан хугацаагаар хамгаалалтын хэрэгсэлтэй ажилласнаас арьс нь холгож, шархлах явдал хэвийн үзэгдэл болжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.