Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: Улирлын томуу, уушгины хатгалгаатай хүмүүст шинэ коронавирус илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөсөн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа энэ үеэр "Шинэ коронавирусийн 3,000 оношлуур энэ долоо хоногт ирнэ. Ингэснээр улирлын томуу болон уушгины хатгалгаатай хүмүүст идэвхтэй тандалт хийх зорилгоор шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр ДЭМБ-аас эмнэлгийн халдварын хяналт сэргийлэлт, ложистик, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчрахаар ярилцаж байгааг дурдлаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.