Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны нэгдүгээр сард аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас баржээ

ikon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна. 

Онцгой байдлын алба хаагчид он гарсаар нийт 213 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн долоон тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

 

 

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 19.1 сая төгрөг зарцуулсан байна.

 
 

2020 оны нэгдүгээр сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 /1.7 хувь/-аар өссөн байна. Нийт нас барсан 14 хүний 12 буюу 86 хувь нь эрэгтэй бөгөөд үүний 11 буюу 92 хувь нь объектын гал түймэрт өртсөн байна.

Дээрх графикаас харахад нас баралтын 93 хувийг объектын гал түймэр, 7 хувийг бичил уурхайн осол эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 63 хувь өсч бичил уурхайн осолд өртөж нас барсан хүн 4 дахин буурсан байна.

Насны бүлгээр авч үзвэл:

  • 0-5  0 хувь
  • 6-17  0 хувь
  • 18-35  4 хувь
  • 36-64  79 хувь
  • 65-аас дээш 7 хувийг тус тус эзэлж байна.
 

 

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар