Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл тардаг гэдгийг мэддэг хэрэглэгч 23%-иар нэмэгдэж 70% болжээ

Б.Ану
2020 оны 2 сарын 11
iKon.MN

Зургаа дахь жилдээ гүйцэтгэж байгаа "Үндэсний медиа хэрэглээний судалгаа 2020" тайлан бэлэн болжээ.

Энэхүү судалгаа нь 17 аймаг, 26 сумын 2,500 орчим хүнийг хамруулсан үндэсний төлөөлөх чадвар бүхий медиа судалгаа юм. Дэлхийн томоохон судалгааны агентлагууд тухайн улс орныхоо медиа хэрэглээг жил бүр гаргаж танилцуулдаг. Медиа судалгаа нь тухайн улс орны хэрэглэгчдийн хэвлэл мэдээллийн хэрэглээ, амьдралын хэв маягийг харуулдаг байна.

Медиа хэрэглээний судалгаа нь байгууллагуудын зорилтот зах зээлээ ойлгох, оновчтой, үр ашигтай төлөвлөлт хийхэд тусалдаг.

MMCG үндэсний судалгааны компани Монгол Улсын медиа хэрэглээний судалгааг зургаа дахь жилдээ хийж байгаа ба 2020 судалгааны тайлан бэлэн болсон байна.

Сонирхолтой зарим үр дүнтэй танилцана уу.​

Монголчуудын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тооны өндөр өсөлт саарч тогтворжиж байна

Сүүлийн 6 жилийн өөрчлөлт:

 
Нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл тардаг гэдгийг мэддэг хэрэглэгчийн тоо 23%-иар нэмэгджээ

Нийгмийн сүлжээнд худал мэдээлэлд (Fake news) хандах хандлагыг энэ удаагийн судалгаагаар дэлгэрүүлэн судалсан байна.

Нийгмийн сүлжээнд тавигддаг мэдээллүүдэд  худал агуулгууд байдаг гэж үзэх хандлага 23%-иар нэмэгдсэн бол энэ үзүүлэлт сүүлийн 3 жилд гэхэд 40%-иар нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна. 

Хэдийгээр хэрэглэгчид нийгмийн сүлжээнд худал, хуурамч мэдээлэл байдаг гэдгийг мэддэг болж байгаа ч мэдээллээ нягталж шалгах ур чадварт суралцаагүй байгаа нь мөн судалгааны үр дүнгээс харж болохоор байгаа юм.

 
Инстаграмын хэрэглээ 30%-иар нэмэгджээ

Насны ангилал буюу үе хоорондын онцлогоос хамаарсан медиа хэрэглээний онцлогийг жил бүр судалдаг. Жишээ нь, Z үеийнхний Instagram, Youtube хэрэглээ огцом нэмэгдсэн байгааг та бүхэн харах боломжтой.

 
Подкаст хэрэглээ 13% нэмэгджээ

2017 онд ердөө 1% байсан подкаст сонсогчдын хэрэглээ 2019 онд 13%-иар нэмэгдсэн байна.

 
Z үеийнхний Influencer-үүд нь хэн бэ?

Нийгмийн сүлжээ, спорт, урлагийн салбарын influencer-үүдийг харах боломжтой. Z үеийнхэн хэнийг хамгийн их даган дуурайдаг вэ, бас тэдний дунд хэний нэр хүнд хамгийн өндөр, трэнд болж байгааг та энэхүү судалгаанаас харж болно. 

 

Мөн та уг судалгаанаас  9 ТӨРЛИЙН 300 ГАРУЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭ, РЕЙТИНГ судалгаатай танилцах болно.

Түүнчлэн монголын хэрэглэгчдийн зан төлөвийн онцлогоор 5 хуваан ангилсан, тэдгээрийн онцлог ялгаа, медиа хэрэглээний талаар сонирхолтой мэдээллийг авах боломжтой. 

Хэрэв та уг судалгааны үнэ тариф болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77-000-188, info@mmcg.mn хаяг болон www.mmcg.mn вэб хуудсанд хандана уу.

Судалгааг захиалах бол https://forms.gle/SKdNzoxoDqqA7Ta17 хаягаар хандаарай.