Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

УОК-ын хуралдаанд оролцоогүй албан тушаалтнуудыг нэр зааж, сануулга өгөв

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын  онцгой комисс хуралдаж, уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтанд танилцуулснаар тухайн албан тушаалтан эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Түүнчлэн УОК-ын хуралдаанаас нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан. Энэ удаагийн хуралдаанаар халдвар илэрсэн тохиолдолд аль эмнэлгийг суллаж, өвчтөн хүлээж авах, маскны хэрэгцээг дотоодоосоо хангах, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийн нөөцтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон. Гэвч УОК-ын зарим гишүүн тодорхойгүй шалтгаанаар хуралдаанд оролцоогүй байна. 

Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнөөдрийн хуралдаанд ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн /гадаадад/, УУХҮ-ийн сайд Д.Сумъябазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хотын захирагч С.Амарсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ-ны Төрийн бичгийн дарга Г.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нар алга. Улсын онцгой комиссын хуралдаанд ингэж оролцохгүй шүү. Үүнээс илүү чухал, илүү ноцтой асуудал гэж байхгүй. Ийм хурал, уулзалт, арга хэмжээтэй гэдэг. Үүнийг тайлбар, шалтгаан гэж үзэхгүй. Засгийн газрын гишүүд, УОК-ын гишүүдэд сүүлийн удаа онцгойлон анхааруулж байна. 

Асуудал гарахад сайд нь байхгүй учраас тайлбар авч чадахгүй байна. Жишээ нь, Ч.Улаан сайдыг өрөөсгөл шийдвэр гаргасан гэж байна. Энэ үед Ч.Улаан сайд тайлбараа өгөх ёстой. Шахмал түлшний барьцалдуулагчийн тухай ярьж байхад Ц.Даваасүрэн сайд байж байх ёстой.

Бүх асуудлыг УОК-руу авчирч шийдүүлэхгүй шүү. Орон нутгийн удирдлагууд, сайд нар нэг асуудал үүсмэгц л УОК-оор шийдүүлнэ гэдэг хандлагатай болж. Хийх хийх ажлаа л хийнэ шүү” гэлээ.