Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 55.3 хувиар өссөн"

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр үүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Ц.Амарсанаа шүүхийн ачааллын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2017, 2018, 2019 онд шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийн хүрээнд шүүхийн ачааллын мэдээллийг гаргасан.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 68.9 хэрэг, 2018 онд 123.6 хэрэг, 2019 онд 138.9 хэрэг, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 63 хэрэг, 2018 онд 76.6 хэрэг, 2019 онд 86.1 хэрэг, Сум дундын шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 28.3 хэрэг, 2018 онд 28.4 хэрэг, 2019 онд 34.5 хэрэг тус тус ногдож байна.

Сүүлийн 3 жилийн дунджаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 55.3 хувиар, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 32.1 хувиар, Сум дундын шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 18 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа.

Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 25.9 хэрэг, 2018 онд 28.9 хэрэг, 2019 онд 30.1 хэрэг, Хяналтын шатны шүүх /УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим/-ийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 48.8 хэрэг, 2018 онд 95 хэрэг, 2019 онд 112.3 хэрэг тус тус ногдож байна.

Сүүлийн 3 жилийн дунджаар Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 14.4 хувиар, Хяналтын шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 64 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна" гэв.

Мөн 2019 онд анхан шатны журмаар шийдвэрлэсэн нийт 13,427 эрүүгийн хэргийн,

  • 7,362 хэргийг буюу 55 хувийг дүүргийн шүүхүүд,
  • 5,192 хэргийг буюу 39 хувийг аймгийн шүүхүүд,
  • 873 хэргийг буюу 6 хувийг сум дундын шүүхүүд шийдвэрлэжээ.

Шүүхийн нөөц ба хэргийн харьцаа:

Үзүүлэлт

2017 он

2018 он

2019 он

1

Нийт шийдвэрлэсэн хэрэг

66,317

86,335

86,983

2

Шүүгчийн тоо

511

502

505

3

Шүүхийн захиргааны ажилтны тоо

1353

1,366

1,421

4

Шүүхийн төсөв

46.7 тэрбум

48 тэрбум

51 тэрбум

5

Шүүхээс төрийн санд оруулсан орлого

21.9 тэрбум

20.9 тэрбум

21.5 тэрбум

Шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо:

Төрөл

Анхан шат

Давж заалдах шат

Хяналтын шат

2018 он

2019 он

2018 он

2019 он

2018 он

2019 он

1

Эрүүгийн хэрэг

12,551

13,427

2,166

2,286

851

927

2

Иргэний хэрэг

48,155

43,397

3,527

3,082

2,074

1,332

3

Захиргааны хэрэг

1,638

1,747

1,382

1,416

689

608

4

Зөрчлийн хэрэг

12,956

18,398

346

363

-

-

 

Бүгд

75,300

76,969

7,421

7,147

3,614

2,867