Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Parasite" Шилдэг киногоор шалгарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:45 2020/02/10

Оскарын наадмын "Шилдэг кино" төрөлд анх удаа англиас өөр хэл дээр хийгдсэн кино шалгарсан нь "Parasite" боллоо. Өмнө нь гадаад хэл дээр бүтээсэн 11 кино энэ төрөлд нэр дэвшиж байжээ.

"Parasite" энэ жилийн Оскарын наадмын Шилдэг зохиол, Шилдэг найруулагч, Гадаадын шилдэг кино, Шилдэг кино хэмээх дөрвөн төрөл шилдгээр тодорлоо.

12:12 2020/02/10

Шилдэг эрэгтэй жүжигчин-Хоукин Феникс

Шилдэг эрэгтэй жүжигчнээр "Жокер" киноны гол дүрийн жүжигчин Хаукен Фэникс тодорлоо. Өмнө нь "Dark knight" кинонд бүтээсэн жокерийн дүрээр жүжигчин Хит Леджер Оскар хүртэж байв. Ингэснээр нэг дүрээр хоёр жүжигчин Оскар хүртсэн хоёр дахь тохиолдол болж байна. 

Харин Шилдэг эмэгтэй жүжигчнээр Рене Зеллвегер "Judy" кинонд бүтээсэн дүрээрээ шалгарлаа. 

11:30 2020/02/10

"Миний хувьд Оскарт нэр дэвших нь л нэр төрийн хэрэг байсан"

"Parasite" кино "Гадаадын шилдэг кино"-гоор тодорч, хоёр дахь Оскараа хүртэж байна. 

Шагналаа гардсаныхаа найруулагч Бон Жун Хо "Би сургуульд байхдаа Мартин Скорсезегийн киног үргэлж үзэж, түүнээс суралцдаг байв. Миний хувьд Оскарт нэр дэвших нь л нэр төрийн хэрэг байсан. Үүнийг хүртэнэ гэж хэзээ төсөөлсөнгүй" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

10:03 2020/02/10

"Parasite" кино анхны Оскараа хүртлээ

Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хогийн бүтээл "Parasite" буюу "Шимэгч" кино энэ оны Оскарын наадамд зургаан төрөлд нэр дэвшжээ. Тухайлбал, Гадаад хэл дээрх шилдэг кино, Шилдэг найруулагч, Шилдэг зохиол төрлүүдэд нэр дэвшиснээс одоогоор Шилдэг зохиол төрлөөр анхны Оскараа хүртлээ.

09:42 2020/02/10

Брэд Питт "Туслах дүрийн шилдэг жүжигчин"-ээр шалгарлаа

Кино салбарын хамгийн нэр хүндтэй наадам Оскар эхэллээ. 

Шилдгүүд тодорч эхлээд буй бөгөөд жүжигчин Брэд Питт "Холливудад нэг удаа" киноны дүрээрээ энэ оны "Туслах дүрийн шилдэг жүжигчин" шагналыг хүртлээ. Энэ нь түүний жүжигчний хувиар хүртсэн анхны Оскар юм. Өмнө нь Брэд Питт "12 years of slave" киногоор шилдэг продюсерийн шагнал хүртэж байжээ. 

Оскарын наадамд хүрэлцэн ирсэн оддын гоёлыг толилуулж байна.

Эх сурвалж: CNN

ФОТО: