2020/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,855.05₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
12°
21:00
S29
10°
22:00
S29
23:00
S26
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. Иргэд буцаан олголтоор нийт 148 тэрбум төгрөгийг авах юм.

Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-наас өгч эхлэхээр болсон тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн байв.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарж байна. 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 

148 тэрбумыг ирэх Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлнэ" хэмээсэн юм.

2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлжээ. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. 

Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгож байв. Харин 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгожээ.

 

x