Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Осол гаргаад автомашинаа орхин зугтсан жолоочид хэрэг үүсгэн шалгаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Зам тээврийн осол гаргаад, зугтаасан жолоочийг илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр 23:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын уулзварт Тoyota Сorolla маркийн автомашины жолооч Приус маркийн хоёр автомашиныг мөргөж, хэргийн газрыг санаатай орхин зугтаасан ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Зугтсан автомашиныг Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн ч тухайн жолооч мөн тээврийн хэрэгслээ орхин зугтаасан байжээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, жолоочийг илрүүлэн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хэргийн газрыг орхин явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Видео:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/2853393758221070/?v=2853393758221070