Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Сөүл, Токиогийн нислэг болон Замын-Үүд боомтоор галт тэргээр орж ирсэн нийт гурван иргэнийг тусгаарлаад байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын-Үүд боомтоор өчигдөр орж ирсэн хоёр иргэн согтуу хил нэвтэрч орж ирснийг тусгаарласан. Орхон аймагт өрхийн эмнэлэгтээ өөрөө хандаж очсон иргэн мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

"Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд маань эмч, эмнэлгийн ажилтнуудын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх, хэл амаар доромжилдог үйлдлүүд гардаг. Үүн дээр цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцно" гэдгийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарна гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлсэн юм.

"Өчигдөр буюу 5-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан"

Мөн тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирсийн халдвар илрээгүй.

Өчигдөр буюу 5-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тодруулбал, Хоёрдугаар сарын 5-ны Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн манай иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор галт тэргээр хил нэвтэрч орж ирсэн манай иргэнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн зовуурьтай учраас манайд хандаж ирсэн.

Хоёрдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.  

Уханиас ирсэн 31 оюутан нэг хүүхдийг оролцуулаад нийт 85 хүнийг шинжилж, хянасан" хэмээн хэлэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.