Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын мөнгөө оймсондоо нуусан Б.Баярсайханд холбогдох хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхээр хэлэлцэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Бусдаас онц их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр товложээ.

Хэргийн талаар сануулахад, АТГ-ын ажилтнууд Б.Баярсайханы өрөөнд нэгжлэг хийхээр ороход оймсны түрийндээ их хэмжээний доллар нуусан бичлэг нь цахимд тарж байсан юм.

Уг хэргийг 2019 оны тавдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 25 хүний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, заримд нь торгууль оногдуулсан байдаг.

Дараа нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болсон юм.