Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн этгээдүүдэд 5-6 жилийн хорих ял оноолоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хар тамхины хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарын шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болов.

Шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, нээлттэй танхимд хийжээ.

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмаад 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд 5 жил хорих ял тус тус оноолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.