Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Сүүлийн 3 жил дэх хамгийн дулаан нэгдүгээр сар өнгөрчээ

Б.Дөлгөөн
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ жилийн өвлийг өмнөх жилүүдтэй харьцуулбал дулаахан байгаа талаар иргэд ярьж байна.

Тэгвэл иргэдийн энэ яриаг нягтлах үүднээс 2017, 2018, 2019 оны арванхоёрдугаар сар, 2018, 2019, 2020 оны нэгдүгээр сарын агаарын хэмийг харьцуулан хүргэж байна.

2017-2019 оны 12-р сарын өдрийн агаарын хэм

Агаарын хэмийг дундажлан харуулбал:

Дээрх хоёр графикаас харвал, 2019 оны буюу өнгөрсөн арванхоёрдугаар сар өдөртөө 2017, 2018 оны мөн үеэс харьцангуй дулаахан байсан ч сүүлийн хэдэн өдрийн хүйтрэлээс шалтгаалж дундаж хэм нь -12.5 буюу 2017 оноос хүйтэн байхад нөлөөлсөн байна. 


2017-2019 оны 12-р сарын шөнийн агаарын хэм

Агаарын хэмийг дундажлан харуулбал:

Арванхоёрдугаар саруудын шөнийн агаарын хэмийн хувьд 2017 оны арванхоёрдугаар сар хамгийн дулаан байжээ.


2018-2020 оны 1-р сарын өдрийн агаарын хэм

Агаарын хэмийг дундажлан харуулбал:

2020 оны нэгдүгээр сард огцом хүйтэрсэн өдөргүй, дундаж нь -11.7 буюу сүүлийн 3 жил дэх хамгийн дулаан нэгдүгээр сар өнгөрчээ.


2018-2020 оны 1-р сарын шөнийн агаарын хэм

Агаарын хэмийг дундажлан харуулбал:

Нэгдүгээр саруудын шөнийн хэмийн хувьд ч хамгийн дулаахан жил нь 2020 оны нэгдүгээр сар байжээ.