Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЗИЛ-131 маркийн машин онхолдож, нэг хүн амиа алджээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. 

Ноцтой ослоос дурдвал, 2020.02.01-ний өдөр 23:05 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Хар ямаат” гэх газар шороон замд ЗИЛ-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас баржээ.

Түүнчлэн хоёр өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сэрэмжлүүлэг

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.

 


Эх сурвалж: ТЦА