Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөхийг байнгын хороо дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэ дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, дэмжсэн байна. 

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэнээр уг асуудлыг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулахаар боллоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдэх юм байна.