Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоосон"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудыг авч ирэх тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Улсын онцгой комиссын хуралдаанд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гадаад харилцааны яамнаас Ухань хотод буй оюутнуудыг авчрах чиг үүрэг хүлээсэн. Мөн хилийн боомтод хязгаарлалтын онцгой горим хэрэгжүүлэх асуудлыг БНХАУ-тай дипломат харилцаагаар зохицуулахаар ажиллаж байгаа.

Ухань хотоос оюутнуудаа авч ирэх бэлтгэл бүрэн хангагдсан. 33 оюутан байгаагаас 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн.

Нэгдүгээр сарын 27-нд МИАТ ТӨХК-тай зөвшилөцн албан бичгээ илгээж, хариу хүлээж байна.

Одоогоор 56 улс иргэдээ Ухань хотоос авахаар зөвшөөрөл хүссэн байгаа.

Мөн халдвар ихээр гарч байгаа учир БНХАУ-ын бусад хотод сурч, ажиллаж буй иргэд эх орондоо ирэхээр Консулын газарт хандсан. Одоогоор 100 гаруй хүн Эрээн хотын Консулын газарт хандаад байна.

БНХАУ-ын Ардын Засгийн газартай хэлэлцэж, зөвшилцвөл автобусаар иргэдээ авчрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Гадаадад амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлж, халдварын тухай мэдээллийг цаг тухайд нь өгч байгаа. БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоосон" гэлээ.