Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээд гэртээ мансууруулах бодис хадгалж байжээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Б-гийн гэрт гэнэтийн үзлэг, шалгалт хийжээ.

Шалгалтын явцад түүний гэрээс 0.3 гр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хадгалаж байсныг олж илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Б нь О, Т нараас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд О, Т нарын гэрт явуулсан нэгжлэгийн үед 21 гр орчим цагаан өнгийн нунтаг бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгслүүдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч Хар тамхитай тэмцэх газартай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.