Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтыг цаасаар нууцаар явуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэж байна.

Санал хураалтыг цаасаар нууцаар явуулахаар тогтож, саналын хуудсыг бэлтгүүлэхээр чуулган түр завсарлалаа. 

УЕП-оос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хүлээж авсан юм. Харин Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооноос Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй билээ.