Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Мандахбаяр сэтгүүлчдэд бус улстөрчдөд үйлчилсэн үү?

Б.Ану
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ сарын 16-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн (МСНЭ) ерөнхийлөгч Х.Мандахбаяр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд  уг хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан болохыг мэдэгдэж байсан.

Улмаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн сүүлийн нэр томьёолол нь  13.14-р заалт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 420 нэгжээс 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж орсон гэж байв.

Түүнчлэн Зөрчлийн хуулийн 6.21 буюу "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх заалтыг хасуулсан талаар МСНЭ мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд Х.Мандахбаярын ажлын хэсэгт хаягласан нэгэн албан бичиг ил болсон юм. 

Тодруулбал тэрбээр, Эрүүгийн хуульд  төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд 13.14 дүгээр заалтад хамаарахгүй гэсэн тайлбарыг хасуулах хүсэлт бүхий албан бичгийг илгээжээ.

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр "Мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг Эрүүгийн хуулиар айлгаж амыг нь барих улс төрчдийн санаархлыг хаасан хамгийн гол заалт-тайлбарыг нь Сэтгүүлчдийн Ерөнхийлөгч нь санал гаргаж хасуулсан байна" гэжээ.

Б.Энхбаярын жиргээ:

Энэхүү мэдэгдлийн араас Х.Мандахбаяр "Энэ Б.Энхбаяр гэдэг хүн мэдэн будилж, хуулийг өөрөөр тайлбарлаж буй нь эмгэнэл. Гүтгэх гэдэг заалт эрүү болон зөрчлийн хуулиас хасагдсан. Эсэргүүцсэн. Одоо ЭХуулийн 13.14-т “Худал мэдээ тараах” гэж зүйлчлэгдсэн. Сэтгүүлчийн эрх зүйн байдал дээрдсэн. Худал мэдээ тараахаа боль!" гэсэн байна.

Х.Мандахбаярын жиргээ:

Үүнээс үзвэл шинээр батлагдсан Эрүүгийн хуульд гүтгэх, хэвлэл мэдээлэл гэсэн үгнүүдийг авч хаясан ч МСНЭ улстөрчдийн гомдол гаргах эрхийг сэргээж өгсөн нь анхаарал татсан асуудал болж байна.

Бат инженерийн жиргээ:

МСНЭ-ийн албан бичиг: